“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжихээр “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2026.05.01-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Тус аяны хүрээнд иргэдийн, төгрөгийн, хугацаатай хадгаламждаа орлого хийсэн бүх харилцагчдад сугалааны эрх олгох бөгөөд харин сугалаагаараа хадгаламжийн эрх, аяллын эрх болон 2 өрөө байрны шагналын сантай тохиролд оролцож, азтан болох боломжтой.
Сугалаа олгох нөхцөл:
6 сараас дээш хугацаатай хадгаламж Шинээр нээсэн, Орлого нэмсэн, Хугацаа сунгасан 100,000₮ тутамд 1ш сугалаа
12 сараас дээш хугацаатай хадгаламж Шинээр нээсэн, Орлого нэмсэн, Хугацаа сунгасан 50,000₮ тутамд 1 ш сугалаа
Аяны нөхцөлийг биелүүлсэн харилцагчдад сугалаа автоматаар үүсэж буй бөгөөд дараах сувгаар та өөрт үүссэн сугалааны эрхээ шалгаарай.
SocialPay аппликэйшн – Лояалти цэс
Loyalty.golomtbank.com
СУГАЛАА ҮРЖДЭГ САР
“Хадгаламжтай аялал” аяны хүрээнд 5-р сарыг “Сугалаа үрждэг сар” болгон зарлалаа. Ингэхдээ 2026.05.01-2026.06.15-ны хооронд зөвхөн Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж шинээр нээсэн харилцагчдад аяны сугалааг 2 дахин үржиж олгох юм. Өөрөөр хэлбэл, Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж 100,000₮-өөр нээвэл танд “Хадгаламжтай аялал” аяны 2ш биш 4ш сугалаа үүсэх болно. “Хадгаламжтай аялал” аяны сугалаа 2 үржигдсэнээр та болон танай гэр бүлийн азтан болох боломж 2 дахин нэмэгдэж байна.
Голомт банкны Алтантүлхүүр хадгаламж нь урт хугацаанд өндөр өгөөж хүртэх боломжтой хүүхдийн хадгаламж юм. Тус хадгаламж нь 18 нас хүртэл жил бүр автомат сунгалт хийдгээс гадна хүүхдийн гэнэтийн ослын даатгалд үнэгүй хамрагдах боломжийг санал болгодог.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ ирээдүйд зориулан хуримтлал үүсгэж, Алтантүлхүүр хадгаламж нээхийг хүсвэл ЭНД даран бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах боломжтой.
“Хадгаламжтай аялал” аяны “Сугалаа үрждэг сар” дуусахаас өмнө амжиж бяцхан үрсдээ хадгаламж нээгээд азтан болох боломжоо битгий алдаарай.
Та Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшуулалт аян, хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.