Дээд шүүхээс ИЗНН-ын өргөдлүүдийг нэгтгэн хэлэлцэхээр болжээ
Эх сурвалж: Zarig.mn
Улсын дээд шүүхэд УИХ-ын гишүүн Р.Батболдоос 2026 оны дөрөвдүгээр сарын 9-нд ИЗНН-ын дарга болон шинэчилсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэх өргөдлөө хүргүүлжээ. Харин Б.Батбаатар дөрөвдүгээр сарын 29-нд ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг ирүүлсэн байна.
Нэг намын асуудлаар хоёр өргөдөл ирсэн тул дээрх өргөдлүүдийг нэгтгэн, сүүлд ирүүлсэн өргөдлийн хугацаагаар тооцож Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
