ЕБС-ийн сурагчдыг сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах аялал зохион байгуулагдаж эхэллээ

696425354_1280466067568256_661413703404285879_n

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Дэлхийн сүүний өдөр”-ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах цуврал аяллыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сүүний найрлагад хүүхэд, залуучуудын бие махбодын өсөлт, хөгжилд зайлшгүй шаардлагатай уураг, өөх тос, аминдэм болон эрдэс бодис хамгийн зохистой харьцаагаар агуулагддаг бөгөөд энэ нь шим тэжээлийн чухал эх үүсвэр болдгоороо онцлогтой.

Иймд сурагчдад сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг таниулах, хэрэглээг нь нэмэгдүүлэх, эрүүл иргэнийг өсгөн бойжуулахад хувь нэмэр оруулах зорилгоор сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх үйл явцтай газар дээр нь танилцуулах энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн арга хэмжээ өнөөдөр “Шинэ эхлэл” сургуулийн 8 дугаар ангийн 30 орчим сурагчийг “Витафит милк” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах аялалаар амжилттай эхлүүлж байна.

About Author