Р.Жаргалсайхан: Махыг биднээс маш хямдаар аваад зах дээр хэд нугалж өндөр үнээр зарж байна

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй хийж байна.

Ерөнхий сайд малчдад улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар танилцуулж мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар санал солилцож байгаа аж.

Баянхонгор аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна.

Шаргалжуут 8-р багийн малчин Р.Жаргалсайхан, “Мал мах, түүхий эд маш хямд байна. Хонины нэхий 1000 төгрөг л хүрч байна. Махыг биднээс маш хямдаар аваад зах дээр хэд нугалж өндөр үнээр зарж байна. Үүнд зохицуулалт хэрэгтэй байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *