НДЕГ: НДС-гийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан хөрөнгөөс 141 мкв орон сууцыг 513 сая төгрөгөөр худалдаална

10-23-6

Нийгмийн даатгалын Ерөнхий газраас Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банк ХХК-аас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан шууд худалдан борлуулах болон нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах боломжтой 14 байршилд байх үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нээлттэй мэдээллээ. Тус мэдээлэлд Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байх Буянт Ухаа хорооллын 214 дугаар байранд 141 мкв орон сууцыг 513 сая төгрөгөөр худалдан борлуулахаар дурджээ.

Худалдан борлуулах хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд bodigerel.u@ndaatgal.mn цахим шуудангаар хүсэлт илгээж, мөн 11-321138, 72721289-503 утсаар холбогдож лавлах боломжтой аж.

About Author