Ж.Энхбаяр юмны үнэ багаар бодоход 10 хувиар өсөх хүлээлт байгааг илчлэв
Төслийн байнгын хороо яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр инфляци багаар бодоход 10 хувиар өсөх хүлээлт байгааг илчлэв.
Тэрбээр НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх хуулийн төслийг хүчингүй болгосныг тайлбарлахдаа “Орлогоосоо давсан зардалтай төсөв баталсан. Цалин тэтгэвэртэй холбоотой инфляци нэмэгдэнэ. Багаар бодоход 10 хувиар нэмэгдэх хүлээлттэй байгаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, зах зээл рүү нэмэлтээр мөнгө оруулах нь инфляцийг хөрөгдөх аюултай гэдгийг тэрбээр хэлсэн.
Сануулахад, 2026 оны төсөвт тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлж тооцсон.