Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, Б.Энхсүхийг томиллоо.
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилогдож буй Б.Энхсүх нь эрхзүйч, төрийн удирдлагын магистр.
2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга;
2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга;
2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн дарга;
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажилласан.
2020-2022 онд Оюуны өмчийн газрын дарга,
2022-2026 онд ИБУИНВУ-д Элчин сайдаар ажилласан ажлын туршлагатай.