Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна

24tsag.mn 34

2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр анх удаа “Super Bowl”-той төстэй “Halftime show” буюу завсарлагааны томоохон хөгжмийн шоу зохион байгуулагдах гэж байна. Энэхүү шоуны гол оролцогчоор Колумб гаралтай дуучин Шакира, Америкийн поп од Модонна болон Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг оролцохоор болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Шигшээ тоглолт 2026 оны долоодугаар сарын 19-нд “MetLife Stadium” цэнгэлдэхэд болно. FIFA энэ удаад спорт болон шоу энтертайнментыг нэгтгэсэн шинэ хэлбэрийг туршиж байгаа бөгөөд тоглолтын завсарлага ердийн 15 минутаас урт үргэлжлэх төлөвтэй байна. Мөн шоуг Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин болон “Globa”l Citizen байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа аж.

Шакира өмнө нь 2010 оны ДАШТ-ий “Waka Waka” дууг дуулж олонд нэрд гарсан бол 2014 онд мөн ДАШТ-ий дууг дуулсан. Энэ удаад “Dai Dai” нэртэй шинэ сүлд дууг толилуулсан нь уг тэмцээний дууг дуулсан гурав дахв тохиолдол нь байв. 

About Author