Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа

enka(2)

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулт өгч, үг хэллээ. 


Тэрбээр “Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа. Эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс экспортын үйл ажиллагаан дээр онцгой анхаарч, экспортод учирч байгаа хориг, саад тотгор төрийн байгууллагын хүнд суртал, хил гаалийн гарц систем, хил холболтын ажлыг шуурхайлах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Эдийн засагт төрийн оролцоог бууруулах шат дараалсан арга хэмжээг авч байна” гэв. 

About Author