“Хангарди ордны зүүн талд борооны ус зайлуулах шугам угсарч байна”

00x2vw_698751469_1410241671131634_5509896831064319810_n_x974

Энэ онд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн ус их тогтдог 12 байршилд шинээр борооны ус зайлуулах 20 гаруй километр шугам угсрахаар болоод буй.

Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Арцатын аман дахь Хангарди ордны зүүн талд 524 метр урт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг гүйцэтгэж байгааг Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас мэдээлэв.

Тус байршилд буюу Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс Наадамчдын авто зам хүртэлх борооны ус зайлуулах шугамыг угсрахад 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Үүнээс өмнө Тэмээтэй хөшөөний уулзвараас Мишээл экспо хүртэл, Циркийн баруун талд, Баянзүрх усан спорт болон 38а байрны орчимд, Тэсо компанийн урд талд зэрэг байршлын ус зайлуулах шугамыг угсарчээ.

About Author