А.Ариунзаяа: Хотын дарга сайн ажилласан

download (58)

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “10 цагаас бүлгийн хурал дээр эхний асуудлаар Ерөнхий сайд болон Хүнс хөдөө аж ахуйн сайд мах, махны нөөцтэй холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

Үнэхээр зохион байгуулалттайгаар нөөцийн махыг бүрдүүлээгүй юм уу, албаар борлуулаагүй юм уу, бодлогоор Засгийн газрын ажлыг муухай харагдуулах гэж зохион байгуулсан юм уу гэдгийг мэдэхгүй байна.

Хяналт шалгалтын байгууллагууд нь хяналт шалгалтаа явуулаад, үр дүн нь ямар байх вэ гэдгийг бидэнд мэдээлэх байлгүй дээ. Ямар ч байсан Ерөнхий сайд л хамгийн их мэдээлэлтэй байдаг хүн. Тэгэхээр өөрт байгаа мэдээллээ бидэнд танилцуулах байх.

-Таны хувьд хотын дарга Х.Нямбаатар ямархуу ажилласан бэ?

-Х.Нямбаатар сайн ажилласан шүү дээ. Хотод түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүд, дүүрэг болгонд нь нийтийн үйлчилгээний ажлыг нь шилжүүлснээс болоод өвлийн ямар ч бэлтгэл ажил хангагдаагүй байсан. Энэ мэт үеүдийг харьцуулбал сайжирсан шүү дээ. Нийслэл өөрөө бонд босгож томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн байна. Аливаа ажлын үр дүн бол тодорхой хугацааны дараагаар мэдрэгдэнэ. Миний хувьд Х.Нямбаатарыг сайн ажилласан гэж үзэж байгаа” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1c5FRaaqoQ

About Author