Автомашин чимэглэсэн гавлын ясаа “Хог дээрээс олсон” гэжээ

842d33a284232cfe234f506d16ce8ce9

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүж, замын хөдөлгөөнд оролцсон бичлэг сошиал орчинд цацагдаж, олон нийтийг түшээсэн. Тэгвэл энэ асуудлаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

Энэхүү асуудлын холбогдогч нь Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн ажилтан байсан бөгөөд уг гавлыг “Хог дээрээс олсон” гэсэн тайлбар өгсөн байна.

Цагдаагийн байгууллагын өгсөн тайлбарт ийм төрлийн үйлдэл нь олон нийтийг үл хүндэтгэсэн, гудамж талбайд авч явахад зохимжгүй үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд шалгалтын үр дүнд холбогдох зүйл заалтаар хариуцлага тооцох гэнэ.

About Author