Өчигдөр 14.6 тонн нөөцийн мах борлуулжээ

images (88)

“Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд өчигдөр (2026.05.19) нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан.

Энэ хүрээнд “Багануур Max Маркет” ХХК болон “Чойбалсан Групп” ХХК хамтран Хангай хотхон, Байгаль эх цогцолбор, Алтжин бөмбөгөр, Жуковын талбайд нийт 2471.75 кг хонины мах, 5603.05 кг үхрийн мах буюу нийт 8074.8 кг нөөцийн махны борлуулалтыг хийсэн байна.

Мөн “Агро нэгтгэл трейд” ХХК Төв цэнгэлдэх хүрээлэн болон Цамбагарав үйлчилгээний төвд нөөцийн мах борлуулах ажлыг зохион байгуулж, нийт 3047 кг хонь, 3537 кг үхрийн мах буюу нийт 6584 кг нөөцийн махыг иргэдэд борлуулжээ.

Ингэснээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт 5518.75 кг хонины мах, 9140.05 кг үхрийн мах буюу нийт 14658.8 кг нөөцийн махны борлуулалт хийгдээд байна.

Мөн тээвэрлэлтийн явцад хүнсний аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлтийн стандарт шаардлагыг чанд мөрдүүлэн агуулахаас ачсан тээврийн хэрэгсэлд лац тавин борлуулах цэгүүдэд нөөцийн мах хүргэгдэж байгаа бөгөөд мах худалдан авсан иргэдэд төлбөрийн баримт хэвлэн өгч байна.

Өнөөдөр (2026.05.20) нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 10:00-18:00 цагт дээрх зургаан байршилд явагдах бөгөөд “Номин”, “Миний дэлгүүр”, “М Март” сүлжээ дэлгүүрүүдийн нийт 81 салбарт, Сансар сүлжээ дэлгүүрийн 2, Carrefour сүлжээ дэлгүүрийн 2, нийт 85 салбар дэлгүүрт нөөцийн мах худалдаална.

Нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалах юм.

About Author