Т.Аубакир: Нас барсан 15 настай хүү төрийн бус байгууллагаар зуучлуулж ажилд орсон

Т.АУБАКИР Би САЙД биш болсон ч ЭНЭ САЛБАРЫГ ХАМГААЛНА

15 настай хүү барилага дээр ажиллаж, нурааж байсан хананд дарагдаж нас барсан харамсалтай мэдээлал гарсан. Уг мэдээлэлтэй холботойгоор хөдөлмөр эрхлэлтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодрууллаа. Тэрбээр, “15 настай хүү барилгын хана нурааж байхдаа амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай гэрээтэй төрийн бус байгууллагаар 15 настай хүү зуучлуулж ажилд орсон байсан. Тухайн байгууллага хөдөлмөрийн ауюулгүй байдлыг хангаагүй, хариуцлагагүй байдлаас үүдсэн явдал болов уу. ОУ-ын жишгээр 15-34 насныхан хөдөлмөр эрхлэх боломжтой гэж үздэг.

Жил бүрийн 4 сараас эхэлэн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх аяныг улс даяар хийдэг. Цаашид ажил ологчид хөдөлмөрийн аюулгүй байдал дээр анхаар ч ажиллах хэрэгтэй. Тухайн үйл явдалд ямар арга хэмжээ авахыг хуулийн байгууллага шийднэ” гэх мэдээллийг өглөө.

About Author