“Эрдэнэт” үйлдвэрийн орлогоор “Эрдэнэс Монгол”-ынхныг тэжээж байна” 

“Эрдэнэт” үйлдвэрийн орлогоор “Эрдэнэс Монгол”-ынхныг тэжээж байна”

“Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос үйлдвэрийг нь “Эрдэнэс Монгол” ХХК-д нэгтгэснийг эсэргүүцэн, өчигдөр мэдээлэл хийв. Тус холбооны төлөөлөл “Улсын төсөвт төвлөрүүлж болох 750 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Монгол” нэгдэл ашигласан. “Эрдэнэт” үйлдвэрээс менежментийн зардал гэх нэрээр “Эрдэнэс Монгол”-д жилд 90 орчим тэрбум төгрөг олгосон байна. Тэндээс 12 сая төгрөгийн цалинтай газрын зохицуулагч гэх гурван хүнд 216 сая, есөн сая төгрөгийн цалинтай группийн менежер хоёр хүнд 108 сая төгрөг өгсөн байгаа юм. Мөн өөр таван мэргэжилтэнд 180 сая төгрөгийг цалингаас гадуур олгосон. 50 орчим жил үйл ажиллагаа явуулж буй манай үйлдвэрийг “Эрдэнэс Монгол”-д харьяалуулж, төрийн өмчит компаниудын зардлын давхардал үүсгэн, уурхайчдын олсон орлогыг ийнхүү гамгүй зарцуулж буйг эсэргүүцэж байна. Товчхон хэлбэл, манай олсон орлогоос “Эрдэнэс Монгол”-ынхныг тэжээж байна. Үүнд анхаарал хандуулж өгнө үү” гэлээ.

About Author