Маргааш нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

686de9e276868b67547b2c8d

Маргааш буюу тавдугаар сарын 23-ны бямба гарагт нийслэл хотод “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулна.

Гүйлтийн маршрутын дагуу авто замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд хаах бөгөөд энэ үеэр нийтийн тээврийн автобусны 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн замналд өөрчлөлт оруулж, гол чиглэлүүдийн автобусыг ихэвчлэн Их тойруугаар явуулна.

Ингэхдээ чиглэлийн нэршлийг Ч:8Ма, Ч:65Ма, Ч:70Ма, Ч:64Ма, Ч:61Ма, Ч:58Ма, Ч:50Ма, Ч:55Ма, М:1А-Ма, М:1Б-Ма, М:2Ма, М:5Ма, М:6Ма, Ч:8Ма, Ч:70Ма, М:3Ма, Ч:7Ма, Ч:63Ма, Х:19Ма, Ч:80Ма тэмдэглэгээтэй болгох аж.

Авто замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээсний дараа нийтийн тээврийн автобуснууд үндсэн чиглэлээр явна.

Маргааш 06:00-18:00 цагийн хооронд хаах авто замууд:

  • Цэцэг төвийн уулзвар
  • Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын уулзвар
  • Чингэлтэй дүүргийн уулзвар
  • ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
  • 11-р хороолол
  • Сансарын шатахуун түгээх станц
  • Сансарын туннель
  • Зүүн 4 замын уулзвар
  • Халдварт
  • Нарантуул захын уулзвар
  • Нүхэн гарц
  • Жанжин клуб
  • Улиастай уулзвар
  • “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
  • Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
  • Жаргалан хотхон
  • Шангри-Ла төвийн уулзварын зам.

About Author