​А.Амартүвшин: “Улаанбаатар марафон” анх удаа ашигтай байсан учир дараа жилээс хувийн хэвшилд хариуцуулна

А.Амартүвшин Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ

Эх сурвалж: ZUV.MN

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр Улаанбаатар марафонтой холбоотой асуултад “11 жилийн турш Нийслэл зохион байгуулсан. Энхэ жил анх удаа ашигтай гарсан учраас дараа жилээс хувийн хэвшилд хариуцуулна. Дараагийн түвшинд хөгжүүлээд аваад явна биз. Өмнө нь бол дандаа алдагдалтай гарч байсан учраас хувийн хэвшилд хариуцуулах боломжгүй байсан” гэж хариуллаа. 

Нийслэлийн иргэдийн ирэх өвөл түлэх түлшний талаар асуухад Багануурын хагас коксын үйлдвэр ирэх жилийн өдийд ашиглалтад орно. Тиймээс ирэх өвөл яг өнгөрсөн өвөл шигээ асуудлыг шийдэх байх” гэж хариуллаа.

https://www.facebook.com/share/v/1BBrYP2y13

About Author