Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагчийг зодож гэмтээжээ

277152-09042021-1617932996-1283736979-hil_hamgaalah

Дорнод аймгийн Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагчийг салааны орлогч дарга нь зодож, хүнд бэртээсэн хэрэг гарчээ. ХХЕГ-аас байлдагчийг жагсаалын үеэр ухаан алдаж унаж, өөрөө гэмтсэн гэж мэдэгдээд буй юм.

Гэвч есхөн хоногийн өмнө эрүүл саруул гээд цэргийн албанд албан ёсоор татагдсан 19 настай хүүгийн эрүү, шанааны ясыг салааны орлогч дарга, ахлагч Б.Тэмүүжин гэгч хугартал зодож, гэмтээсэн гэдгийг алба хаагчид мэдээлсэн. Байлдагчийн биеийн байдал одоо маш хүнд, Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт эмчлүүлж байна. Байлдагч хэд хэдэн удаа хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд байгааг ХХЕГ-ын удирдлагууд болон Дорнодын Хилийн 0132 дугаар ангийн удирдлагууд ихэд нууцалж байна гэв.

About Author