ХААН Банк хиймэл оюуныг амжилттай нутагшуулсан туршлагаар олон улсад тэргүүллээ

700134618_1384578910365537_7909950935097094073_n

Дэлхийн банк санхүүгийн салбарт цахим үйлчилгээгээр тэргүүлэгч байгууллагуудыг тодруулан өргөмжилдөг “The Digital Banker” сэтгүүлээс ХААН Банкийг харилцагчийн туршлагад Gen AI технологийг амжилттай нэвтрүүлсэн “Зүүн Азийн шилдэг банк”, “Харилцагчийн туршлагад хиймэл оюуныг хамгийн үр дүнтэй нэвтрүүлсэн банк”-аар тус тус шалгарууллаа.

8  дахь жилдээ зохион байгуулсан “Digital CX Awards 2026” шагнал гардуулах ёслолын үеэр тус сэтгүүлийн шинжээчдийн баг “Gen AI технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ХААН Банкны дижитал чадамж бэхжиж, үйл ажиллагааны үр ашиг дээшилсэн төдийгүй хиймэл оюунд суурилсан шинэлэг харилцагчийн туршлагыг бий болгогч тэргүүлэгч байгууллагын байр сууриа улам бататгаж байгаа” хэмээн онцолсон. 

“Харилцагчийн туршлагад хиймэл оюуныг хамгийн үр дүнтэй нэвтрүүлсэн банк”-аар шалгарахад ХААН Банкны Digi Chatbot хамгийн чухал нөлөө үзүүлсэн юм. Харилцагчийн асуултад уялдаа холбоотой, оновчтой хариу өгөх чадвартай, латин болон кирилл үсэг төдийгүй англи хэлээр харилцах боломжтой “GEN AI”-д суурилсан Digi чатботыг ХААН Банк 2024 онд амжилттай нэвтрүүлсэн билээ. 2025 онд энэхүү Digi чатботоор нийт 377,000 харилцагчид үйлчилж, тэдгээрийн 88% нь хүссэн мэдээлэл, үйлчилгээгээ бүрэн авсан байна. Мөн чатботоор мэдээлэл авч буй харилцагчийн тоо өмнөх онтой харьцуулахад 44 хувиар өсчээ. Үүнээс гадна, 2025 онд хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам сайжруулан Business AI туслах болон Khan Business аппликэйшн зэрэг шинэ платформууд нэвтрүүлж, харилцагч байгууллагуудад бизнесээ ухаалгаар өсгөх боломжийг бүрдүүлээд байна.

ХААН Банк харилцагч төвтэй дижитал банк болох зорилгын хүрээнд үйлчилгээний хүртээмж, хурд, хялбар байдлыг тасралтгүй сайжруулсны үр дүнд нийт гүйлгээний 99.6 хувь, нийт хэрэглээний зээлийн 88 хувийг онлайнаар олгож байна. Ийнхүү цахим бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээ нэмэгдэхийн хэрээр банкны зүгээс харилцагчийн сэтгэл ханамж, туулах зам, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, олон улсын шилдэг туршлага, стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, ажиллаж байгааг ийнхүү олон улсад өндрөөр үнэлсэн юм.

Бид харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх эрхэм зорилгынхоо дагуу цаашид ч үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад онцгой анхааран ажиллах болно.

                                                         Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

About Author