HAPPY FLOWERS: Итгэл даасан 13 жил
Монгол Улсын асрахуйн салбарт анхны гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн үйлчилгээг санал болгон ажиллаад өнөөдөр 13 дахь жилтэйгээ золгож байна Happy Flowers.
Аз жаргалын индексээр тэргүүлэгч жаргалтай Монголыг бүтээх алсын хараа, амбиц ажилтан бүрийн минь цээжинд багтаж ядан байдаг. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд 12 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж, 20 мянган айлын амьдралын чанарыг сайжруулах үйлчилгээ үзүүлж, улсдаа 1 тэр бум гаруй төгрөгийн татвар төлдөг нь манай хамт олны энэ нийгэмдээ бүтээж буй үнэ цэнийн тоон илэрхийлэл. Энэ бүхний цаана компани, ажилтан, харилцагчийн бие биедээ итгэдэг асар том итгэлцлийн гурвалжин бий.
Итгэл даасан 13 жилийн баярын мэндийг нийт ажилтнууд, харилцагчид, хамтрагч түншүүддээ хүргэж байна! Аз жаргалтай цэцэгсийг бид хөдөө гадаагүй тараан түгээхийг хичээж Өмнөговь, Дорноговь, Дорнод, Хэнтий, Дархан, Орхон аймгуудад үйлчилгээгээ үзүүлж, өсөлтийг нь даган дуурайж, өргөжин тэлэхийн тулд асрахуйн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч БНСУ, Филиппин, Сингапур, Тайланд, Япон, АНУ, Австрали, ИБУИНВУ зэрэг орнуудад туршлага судалж, хамтран ажиллаж, тусгай сургалтуудад ажилтнууддаа хамрууллаа.
Хайртай бүхнийг тань халамжилдаг Happy Flowers-ийн халуун дулаан тэвэрт өссөн үрс эхнээсээ 18 хүрч эрийн цээнд хүрлээ. Бидний зүтгэж, хайрлаж, өсгөж ургуулсан бүхэн Монгол Улсын хөгжил дэвшилд эерэг, гэгээн бүхнийг авчрах болтугай!
Та бүхнийг хүндэтгэсэн, Эрдэнэцогтын Ууганцэцэг
Үүсгэн байгуулагч, Happy Flowers