МАРШРУТ: Маргааш 20:00-23:00 цагийн хооронд нийтийн тээврийн автобусны чиглэлд орох өөрчлөлтүүд
Маргааш буюу тавдугаар сарын 31-нд зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрах хуультай ч Ням гарагт таарч буй.
Бурхан багшийн их дүйчин өдрийн хүрээнд Хүндэтгэлийн гэрэлт жагсаал Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл зохион байгуулагдах юм байна.
Энэ үеэр Баруун 4 замаас Сүхбаатарын талбайн баруун талын замыг 20:00-23:00 цаг хүртэл хаах бөгөөд нийтийн тээврийн автобуснууд доорх зураглалын дагуу иргэдэд үйлчлэхээр болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.
































