Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны чуулга уулзалт манай улсад болно

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны чуулга уулзалт манай улсад болно

Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод болно. Тус холбооны гишүүн Монгол, Япон, Малайз, Индонез, Солонгос, Казахстан, Пакистан, Филиппин, Узбекистан тэргүүтэй орны 40 орчим мэргэжилтэн уг уулзалтад оролцож, орон сууцын зээлийн санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр, тогтолцоог бүрдүүлэх талаар туршлага солилцох нь. Эл холбоог Монголын ипотекийн корпорац (МИК)-ын гүйцэтгэх захирал Б.Гантулга даргалдаг байна. Түүнчлэн энэ үеэр болох “Орон сууцын санхүүжилт” форумд дотоодын санхүүгийн салбарын бодлого боловсруулагч, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид оролцох гэнэ.

МИК групп нь Монгол Улсад ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн экосистем бий болгох зорилт бүхий орон сууцын санхүүжилтийн компани бөгөөд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, түүнийг итгэмжлэн удирдах, хэлцэл гүйцэтгэх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлдэг.

About Author