Шилэн ажиллагааны хүрээнд барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг нээлттэй болгоно

0

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 418 дуудлага хүлээн авчээ.

Тус алба шилэн ажиллагааны хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг нээлттэй байлгах, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын цахим хуудасны ил тод байдалд үнэлгээ хийх, “И-Монгол” академи УТҮГ-ын E-MONGOLIA төрийн цахим үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *