Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна

6a28ecc00e1ea02d0ac50d5c

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилохоор болсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжжээ. Тухайлбал,

  • Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч; 
  • Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч нарыг томилохоор төлөвлөсөн байна.

Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, ажил бүрийг эзэнжүүлэх, цаг хугацаанд нь гүйцэтгэх, олон нийтээс гарч буй саналыг тусгаж ажиллах үүргийг Зохицуулагч нар хүлээх юм байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author