Л.Энх-Амгалан: Багшийн цалинг 1000 доллар болгосон цагт Англи хэл дэлхийн түвшинд хүрнэ

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдөр англи хэлийг дэлхийн түвшинд хүргэе гэж байгаа бол дор хаяж багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэж байж, үр дүн шаардах ёстой. Үүний эхний алхмыг энэ хуулиар хийнэ. Хамгийн сайн, ур чадвартай багшид өндөр цалин өгдөг тогтолцоог шинэ хувьсах зардлын тогтолцоогоор хийх гээд байгаа юм.Багшаа олон улсын хэмжээнд бэлддэг, төгсөж очоод ажлын байран дээр тасралтгүй суралцдаг тогтолцоог энэ хувьсах зардлын санхүүжилтээр өгнө. Өмнө нь нэг хүүхдийн хувьсах зардалд сургалтын чанарын ийм санхүүжилтийн тогтолцоо байгаагүй. Тийм учраас одоо хот хөдөөгийн сургууль ялгаа гарсан.Цогц санхүүжилтийн, цахим шилжилтийн, үнэлгээний, засаглалын, багш бэлтгэх тогтолцооны асуудлыг цогцоор нь хийж байгаа Боловсролын ерөнхий хуулийн гол концефцыг англи хэл тойрсон ганц заалтаар бүдгэрүүлж, ард иргэдийг талцуулах ямар шаардлага байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *