Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд

ab6761610000e5eb1309ab14f734c93cc9a0f332

Эх сурвалж: 24tsag.mn

VANDEBO хамтлагийн 10 жилийн ойн тоглолт 2026.06.13 өдөр SOCIAL PAY PARK-д болно

БАРИМТ 1

Болдын Эрдэнэболд нь 1998 оны 4 сарын 4нд Монгол улсын Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн.

БАРИМТ 2

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд дунд ангиа дүүргэж, ахлах ангиа Нийслэлийн 52-р сургуульд суралцан төгссөн. ШУТИС-ийн салбар Механик тээврийн сургуульд “Механикийн инженер” мэргэжлээр сурч төгссөн байна.

БАРИМТ 3

Түүний Тайзны нэр болох Ebo нь өөрийн бүтэн нэрийн товчлол юм

БАРИМТ 4

Тус хамтлагийн гишүүн Шаравжамцын Энхжамц нь Монгол улсын Дархан-Уул аймгийн Дархан хотод 1999 оны 3-р сарын 15нд төрсөн. “Дархан-Элит” сургуульд дунд анги хүртлээ суралцаад, ахлах ангиа Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн лицей сургуулийг төгсөж, ШУТИС-ийн салбар Мэдээлэл, Холбооны технологийн сургуульд “Системийн аюулгүй байдал” чиглэлээр тус тус төгссөн.

БАРИМТ 5

Тус хамтлагийн нэр зүгээр нэг санаандгүй үүсээгүй аж. Тухайн хамтлагийн гишүүн Вандегийн өвөө Ванган, эмээ Дэжид хоёрын нэрийн эхний үеийг нэгтгэн “Ванде” болгосон бол нөгөө гишүүн Б.Эрдэнэболдын хоч нь “Эбо” байжээ. Ингээд хоёр нэр нийлж “Vandebo” хэмээх өвөрмөц нэр төрсөн байна.

БАРИМТ 6

Vandebo нь 2017 оны 6-р сарын 22-нд Дархан хотод байгуулагдсан хоёр хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг

БАРИМТ 7

Хамтлаг бүтсэн түүх: Ebo дуу зохиохоос гадна хувийн гэр студитэй, захиалгаар хоолой бичиж янзалж өгдөг байсан. Vande зохиосон дуугаа бичүүлэхээр Ebo-той анх танилцаж байв. Vande-гийн гэрт тэд эхнийхээ дууг бичихэд Ebo-д Vande-гийн зохиосон дуу таалагдаж, уг дууг хамтдаа дуулсан түүхтэй. Түүнээс хойш тэд хамтдаа хоёр цомог гаргаж, бүрэн хэмжээний гурван тоглолт амжилттай зохион байгуулаад байна.

БАРИМТ 8

2017 онд анхны уран бүтээл “Адил биш” дуугаа Vande-гийн гэрийн студид бичиж цацсанаар олон нийтэд танигдаж эхэлсэн.

БАРИМТ 9

Анхны хамтран уран бүтээлүүдээ  Опозит хамтлагийн Энэрэлийн Belucci Records болон Monstar Production-той хамтран уран бүтээлүүдээ гаргаж байна.

БАРИМТ 10

Vandebo хамтлаг хамгийн ахны уран бүтээлүүдээ  өөрсдийн гэрийн студид бичдэг байсан

БАРИМТ 11

Анх 2018 оны 12-р сарын 8-нд, “Мөнхөд21” дебут цомгоо 11 дуутайгаар Belucci Records-с гаргасан. Тус хамтлагийн хит дуунууд болох “18 Savage”, “Галт тэрэг” багтсан.

БАРИМТ 12

Хоёр дахь цомгоо хамтлагийн нэрээр “The Vandebo” 2019 оны 9-р сарын 29-нд нийт 28 дуутайгаар “Monstar Production”-оос гаргасан. Энэхүү цомогт нь “Унана”, “Намайг тоо” зэрэг дуунууд нь орсон байдаг.

БАРИМТ 13

Vandebo-гийн 3 дахь цомог #БАЯРЛАЛАА 2020-оны 6-р сарын 23-нд 11 дуутайгаар “Monstar Production”-оос гарсан. Энэхүү цомогт “Буруугүй” , “Too deep” , “Сүүн зам” зэрэг дуунууд нь орсон байдаг.2023 оны 6-р сарын 4-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Зуны Зугаа” тоглолтоо хийсэн.

БАРИМТ 14

VANDEBO хамтлагийн 10 жилийн ойн тоглолт 2026.06.13 өдөр SOCIAL PAY PARK-д болно.

БАРИМТ 15

Vandebo-ийн үнэнч сонсогчид өөрсдийгөө “Debos” гэж нэрлэдэг. Энэ нь зүгээр нэг фен клуб биш, харин хамтлагийн соёлыг бүрдүүлсэн залуусын том community болсон гэж хэлж болно.

About Author