Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох шүүх хурлыг хойшлуулав

0

Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг зургадугаар сарын 30-нд хийхээр болж, шийдвэрлэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэлийг шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг “шүүх бүрэлдэхүүнтэй”-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа, мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой дээрх шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *