Есөн настай хүүг хойд эх нь амбаарт түгжин шатаажээ
Эх сурвалж: Zarig.mn
2024 оны арванхоёрдугаар сард гарсан энэ харамсалтай хэргийн улмаас 9 настай хүү биеийнхээ 80 хувьд түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдан, хүний байнгын асаргаанд орсон байна.
Түүнийг аавынхаа гэрт байхад амбаараас “гутал хайх” нэрийдлээр оруулсны дараа хойд эх нь гал тавьжээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.
Хамгийн эмгэнэлтэй нь, өөрөө галын аюулд өртөж амьдралынхаа хамгийн хүнд сорилтыг туулсан энэ хүүгийн мөрөөдөл гал сөнөөгч болох. Учир нь тэрээр цаашид нэг ч хүүхэд өөртэй нь адил айдас, өвдөлт, зовлонг амсах ёсгүй гэж боддог аж. Харин түүний хамгийн их гомддог хүн нь аав нь…
Н.Эрдэнэбилэг хүү өнөөдөр ээжийнхээ байнгын асаргаанд амьдарч байгаа бөгөөд цаашид олон удаагийн хагалгаанд орох шаардлагатай байна.
Хүүгийн ээж хагалгааны зардалд нь хувь нэмрээ оруулж, хүүд туслахыг иргэд та бүхнээс хүслээ.
Ээжийн данс:
Хаан банк- 23000 500 5171138947
Данс эзэмшигчийн нэр: Х.Номинцэцэг /ээж/
Өмнөх ярилцлагыг эндээс үзнэ үү:
https://www.facebook.com/reel/1963918670996797
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1516114073497790%2F&show_text=false&width=476&t=0