“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

722268564_1819378886066894_5081447210767813664_n

Тус ажлын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эх, нярай болон үйлчлүүлэгчдэд тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

Тодруулбал, эмнэлгийн Б блокийн 5866.6 ам метр, Д блокийн 5435.4 ам метр талбайг хамарсан их засварын хүрээнд дотор заслын ажил, хана, тааз, хаалга, цонхны шинэчлэл, дээвэр болон фасад засвар, дотор гэрэлтүүлгийн системийн шинэчлэл зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Д блокийн дотор заслын ажил бүрэн дууссан бол Б блокийн В1 болон 1, 2, 3, 4 дүгээр давхрын засварын ажил дуусан, 5 дугаар давхрын засвар, тохижилтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

About Author