16 мега төслийг хэрэгжүүлж буй нийслэлийн өмчийн оролцоотой ХК, ХХК-иудын орон тоо, цалингийн мэдээлэл
Эх сурвалж: ikon.mn
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн цар хүрээ, зарцуулалт, ирээдүйн хөрөнгө оруулалтын нэгдсэн дүнгийн талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа танилцуулга хийлээ.
Нийслэлийн хэмжээнд 16 компани, 26 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа ба өнгөрсөн онд:
- 16 компаниас 7 компани нь ₮7.6 тэрбумын ашигтай ажилласан. 9 компани нь ₮14 тэрбумын алдагдалтай ажиллажээ.
- 26 ААТҮГ-аас 18 нь ₮18.3 тэрбумын ашигтай ажилласан. 6 нь алдагдалтай ажилласан бол 4 нь аудитын хязгаарлалттай дүгнэлтээр дүгнэгдсэн байна.
Эдгээр орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд нь нийслэлийн хэмжээнд нийт 16 мега төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Төсөл хэрэгжүүлж буй нийслэлийн оролцоотой ХК, ХХК-иудын орон тоо болон цалингийн мэдээллийг хүргэж байна. Тухайлбал эдгээрээс Сэлбэ хорин минутын хот ХХК хамгийн олон орон тоотой ба дундаж цалин хамгийн өндөр буюу ₮3,900,000 байна.
Made with Flourish • Create your own