Тамхины цэгийн товч мэдээ: МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛД МАН-ЫНХАН ЭРГЭЛЗЭЖ ЭХЭЛЖЭЭ…

image (4)

Эх сурвалж: Өдрийн сонин

Тамхины цэгийн товч мэдээ: МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛД МАН-ЫНХАН ЭРГЭЛЗЭЖ ЭХЭЛЖЭЭ…
Хөшигний ард: Хаврын улс төр намдаж намрын улс төрийн бэлтгэл хангагдаж байна. Улс орны хөгжлийн төслүүд, эдийн засгийн амин асуудлууд эдний санаанд алга гэдгийг дахин дурдъя. Эсрэгээрээ: Албан тушаалын эцэс төгсгөлгүй тэмцэл л үргэлжилсээр…

АН-аас Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Гарын үсэгтэй бланк нь АН-ын дарга О.Цогтгэрэлийнх. Бүлгийн шийдвэр гарсан учир бүгд шахуу гарын үсгээ зурна. Энэтэй зэрэгцээд МАН-д бас энэ тухай яриад эхэлж. Хүн хэлэхээр санадаг жамаар: Яагаад ингэх болов гэдгийг МАН-ынхан эргэцүүлцгээх болж. Тэрийгээ илэрхийлж санал бодлоо хоорондоо хуваалцах болж. Н.Учралын Засгийн газар урагшгүй байгаа нь үнэн. Нуль ишгэн популизм. Улс орон удаан хугацаанд эргэн сэргэх болтлоо унав. Гэтэл нь: Н.Учрал АН-ын шаардлагыг тоож байгаа юм алга. Бүр даапаалж байдаг шүү. Тэрээр нэг уулзалт дээр: Би аль ч салбарын ямар ч асуудлаар детальчилж ярьж чадна. Надтай манай сөрөг хүчин ямар ч сэдвээр, шийдэл гарцаар нүүр тулахаараа хүчин мөхөстөөд байгаа нь үнэн. Тиймийн учраас бухимдаад байгаа юм. 60 хоносон хүнийг огцруулна гэж хурган улс төр хийж байгаа гэж байна.

Энүүгээр нь харсан ч: МАН-ын даргын ишгэн популизмын эсрэг АН хурган улс төр зөв. Гэлээ гэхдээ: Н.Учрал наанаа энэ боловч цаанаа айдастай. Шулуухандаа: Мөчир бүрээс зуурч үлдэхийг оролдож байна. Аргаа бараад: Би гэнэтийн сюприз барьж татан буулгасан 14 ТӨК-ийн дарга нарын ардах улстөрчид намайг зовоож байна. Би хэнээс ч нуугдахгүй байгаа. Надад шийдэх олон асуудал байна гэж. Гэтэл нь: Тэрний шийдвэр чинь Г.Занданшатарын үед гарчихсан. Засгийн газраас боловсруулсан: Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 26–28 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн хүрээнд төрийн өмчит 33 компанийг шалгуур үзүүлэлтээр гурван бүлэгт хувааж ийш тийш болгохыг УИХ 25 оны сүүл үед шийдсэн. Энэ хүрээний л ажил. Яс яривал: Г.Занданшатараас өмнөх засгийн үед төлөвлөгдсөн эд. Наагуураа энэ. Цаагуураа Н.Учрал намынхаа зарим хүнийг: Намайг АН-тай нийлж унагах гээд нуль хардлага. Дээл өмсөж Дарханаар гүйснээрээ Б.Жавхлан хамгийн эхэнд хардагдаж. Н.Учрал хардах нь зүй. Гэлээ гэхдээ: Б.Жавхлан бол эдүгээ МАН-д үлдсэн цор ганц Ерөнхий сайдын фигур. Их яривал Ерөнхийлөгчид ч явах кандидат. Бүрэн дэмжлэгтэй. Гэснээс: Б.Жавхланг Ерөнхийлөгчид дэвшиж магадгүй гэсэн зарим нэг горилогч нь сайлж, муулаад Н.Учралын оронд Ерөнхий сайдын сандал руу түлхээд эхэлж. Замаасаа зайлуулж буй нь тэр. Б.Батцэцэг ч тэр ажиллагаанд өртөж буй. Ерөнхийлөхөд: Ерөнхийлөгчийн сонгуулийн зодоон их удахгүй зад үсрэх шинжтэй болж. Базах нь ээ: Н.Учрал гагц АН руу хандаж гоморхож, шаралхах, аль эсхүл Б.Жавхланг хардаж, гөрдөж явах нь дэмий. Харин намынхнаа анирдах нь зүй. Жанцан нь: Манай нам эдүгээгийн даргатайгаа 27, 28 оны сонгуульд орвол нам ялагдах юм байна гэж МАН-ынхан нь Н.Учралд эргэлзээд эхэлж. Гагц эргэлзээ ч биш: Намын даргаа солих нь зөв юм байна гэх итгэл сууж. Учраа ойлгодог, амьдрал мэддэг, улс төрийн туршлага сайтай намын дарга, Ерөнхий сайдыг хү-сэмжлэх болж. Энэ бол: Н.Учрал огцрох нь цаг хугацааны асуудал бөгөөд МАН-д тунчиг удахгүй газар хөдөлнө гэсэн үг.

About Author