Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд долоодугаар сараас эхлэн шууд нислэг үйлдэнэ
Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буйгаар ирэх долоодугаар сарын 3-наас эхлэн долоо хоногийн даваа, пүрэв гарагуудад Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх юм байна.
Нислэгийн бэлтгэл ажилтай холбогдуулан өнөөдөр аюулгүй ажиллагаа, чанар, стандарт, шалгалтын нислэгийг “CRJ-200” агаарын хөлгөөр амжилттай хийжээ.
Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын “Монгол Улсад зочлох жил”-ийн хүрээнд МИАТ ТӨХК тогтмол нислэг үйлдэх юм.