Дүрэм зөрчсөн иргэнийг 20 мянган төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар эрхийг нь хасжээ

цагдаа

Цахим орчинд “…Дохиураар хувийн машинаа өөрийгөө чөлөөлөөд яваад байж болдог уу” гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. 

Мэдээллийг бүртгэлд авч шалгахад нэр бүхий иргэн нь энэ оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар эрх хасах шийтгэл оногдуулсан.

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна

About Author