Боом өвчин гэж юу вэ
Боом нь арьс, тунгалгийн зангилааг гэмтээж “хар хатги” үүсгэдэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай өвчин юм.
Халдвар дамжих зам:
- Халдвартай мал, амьтантай харьцах
- Үхсэн малын сэв, зэмтэй хүрэлцэх
- Боомын үүсгэгчээр бохирлогдсон хөрсөөр дамжих
Мал, амьтдын сэжигтэй үхэл, арьсны өөрчлөлт илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.