“Хархорин“ захын орчимд зөвшөөрөлгүй задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, тохижилтын ажил хийжээ

6b56d79423cbf2828fc1c3c1840cddc4

Баянгол дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захын орчим иргэд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан зөрчлийг дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс,  БГД-ийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, хорооны Ажлын алба хамтран арилгажээ.

Улмаар БГД-ийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд чөлөөлсөн зам талбайд цэвэрлэгээ ариутгал хийж, зүлэг тарих, нийтийн эзэмшлийн гудамж дагуу бортогтой мод байрлуулах, иргэдэд зориулсан явган хүний сандал суурилуулах зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

About Author