Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

6a3f31ee0e1ea02d0ac50f19

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд

  • ХҮЙ7:1 “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг”,
  • ХҮЙ7:2 “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд 16 автобус 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Иргэд та бүхнийг нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-д хүрэлцэн ирэхийг урьж байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author