Эхний өдөр 39,736 хүсэлт иржээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхэлсэн.
Тэгвэл өчигдрийн 17:30 цагийн байдлаар 1-р шатны элсэлтийн бүртгэлд нийт 39 736 хүүхдийн хүсэлт ирсэн талаар Боловсролын Ерөнхий газраас мэдэгдлээ.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг энэ сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ.

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн хугацаанд элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах зүйлсээ Боловсролын Ерөнхий газар болон харьяа дүүргийнхээ холбогдох дугааруудаас мэдээллээ авахыг зөвлөж байна.
