Тарвас хураахаар яваад алга болсон охиныг 78 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайж байна

2e1240f4d46bd3c3ca504ba643b0bfe0

Эх сурвалж: ZUV.MN

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ явган гарснаас хойш сураггүй болжээ. 

Одоогоор эрэн хайх ажиллагаанд:

-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар;

– Онцгой байдлын 48 дугаар анги;

-Зэвсэгт хүчний 123 дугаар анги;

-Аймгийн Цагдаагийн газар;

-Буянт сумын Цагдаагийн хэсэг;

-Аймгийн Шүүх шинжилгээний газар;

-Сумын Мэргэжлийн анги;

-Ар гэрийнхэн нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар оролцож, эрэн хайж байна.

About Author