Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа

4c137e829c965f2fd55d95f2a4572386_x3

Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн талаар Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Тодруулбал, баавгай тухайн иргэнээс ойролцоогоор 20 метрийн зайд ойртож ирсэн байна. Иймд Их Баян болон ойр орчмын уул, ойн бүсээр аялж, зугаалж буй иргэдийг сэрэмжтэй байж, уулнаас буун, тухайн газраас нэн даруй холдохыг анхааруулжээ.

Мөн баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх, араас нь дагахгүй байхыг онцгойлон сануулсан байна.

Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангаж, тухайн чиглэлд аялж, зугаалахгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.

About Author