Ачааны машин автобустай мөргөлдөж хоёр хүн хавчуулагджээ

2683246364ebc90245201c15baf33a94ede1e1c1

Зам, тээврийн осол: Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 2 автомашин мөргөлдөж 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 07:45 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авжээ.

Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Howo ZZ1317” загварын тусгай зориулалтын автомашин урсгал сөрөн орж “Xiamen XML6105J15C” загварын нийтийн тээврийн автобустай мөргөлдөж, “Howo ZZ1317” загварын автомашины жолооч иргэн А /34 настай, эрэгтэй/-ийн 2 хөл, зорчигч М /14 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ

About Author