Стандарт хэмжил зүйн газрын ажилчид төсвийн 200 сая төгрөгөөр эрүүл мэндийн үзлэгт орно

2790e277b753e4dd5afa69cfbacca714

Стандарт, хэмжил зүйн газар ажилчдаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулахаар 200 сая төгрөгийн тендер зарлажээ.  

Тус газрын дарга Х.Батжаргал алба хаагчдынхаа эрүүл мэндэд анхаарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ яагаад бидний төлсөн татварын 200 сая төгрөгөөр эрүүл мэндээ үзүүлж, оношлуулна гэж. Төрийн албан хаагч болж, төрд ажилласнаараа илүү эрх ямба эдэлдэг энэ хандлага бүр “дабль” стандарт болж тогтлоо. Тэд ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө цалингаа аваад явж байгаа. Хөдөлмөрийн харилцаанд орж буй хүн бүрт л тогтсон хэм хэмжээ, хууль, дүрэм журам нь энэ.

Өнөөдөр хувийн хэвшилд ажиллаж, татварын дарамтыг биеэрээ үүрч яваа хэсгийнхэн цалингаасаа илүүчилж эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Ихэнх нь өөрийгөө хойш тавин ахуй амьжиргаа, үр хүүхэд, гэр бүлдээ цалингаа зарцуулж буй нийтлэг дүр төрх бий. Гэтэл төрд ажилласнаараа миний, таны төлсөн татвараар урсгал төсөв гэж зарлагадаа эрүүл мэндддээ зарцуулж буй нь дэндүү шударга бус явдал. Төрд ажилласан гэдэг нь давуу эрх болох ёсгүй.

Тус газар Шадар сайд Н.Номтойбаярын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг. Сайд нь шударга үнэний туйл ярьж, “дабль” стандарт байх ёсгүй гэж хэвлэлээр “пи-ар”-даж байхад ард нь төсвийн мөнгөөр найрлаж хяналт-тэнцэл алдагдаж, нөгөө талдаа сайдын ам, ажил зөрж байгаагийн бодит жишээ энэ юм.

About Author