Р.Булгамаа 10 настай охины хэргийн өмгөөлөгчөөр ажиллахаар болжээ
Ховд аймагт гарсан 10 настай охины харамсалтай хэргийн талаар бид өмнө нь та бүхэнд мэдээлсэн.
Тухайн хэргийн хохирогчийн талын өмгөөлөгчөөр Р.Булгамаа ажиллахаа илэрхийлжээ.
Тодруулбал талийгаачийн хэргийг Улаанбаатар хот руу шилжүүлж байгаа бөгөөд өмгөөлөгч авахад 22 сая төгрөг шаардлагатай талаар охины аав Ховд.мн сайтад хандан ярьжээ. Мөн өмгөөлөгчийн туслалцаа үзүүлж өгөхийг ард түмнээсээ хүссэн байна. Энэхүү хүсэлтийг өмгөөлөгч Р.Булгамаа хүлээн авч “Хүүхдийн Эрхийн төлөө туслая аа. Хүүхдийн эрхийн өмгөөлөгчид ярилцаж байгаад хамтдаа тусална аа” гэжээ.