Гэр бүлийн хүчирхийллийн 57 дуудлагыг бүртгэж, холбогдох иргэдийг шалгаж байна
Гэр бүлийн хүчирхийллийн 57 үйлдлийг таслан зогсоож, холбогдох иргэдэд шалгалтын ажиллагаа явуулж байгааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 19-ны өдөр нийт 1,954 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллээс:
- Зөрчлийн шинжтэй 609
- Гэмт хэргийн шинжтэй 112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
