“PSY” нэрийн цаана ямар түүх байдаг вэ?

2p893y_viber_image_2026-08-24_16-26-48-780_x974

“Gangnam Style” дууг мэдэхгүй хүн ховор. Харин PSY яагаад PSY нэртэй болсон, анхнаасаа дуучин болохоор төлөвлөөгүй гэдгийг мэдэх хүн хэр олон бол?

Дэлхийн хөгжмийн ертөнцөд Солонгосыг таниулсан хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг PSY 2026 оны есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д болох “SUPER CONCERT: SPECIAL” тоглолтын үндсэн уран бүтээлчээр Монголын үзэгчидтэй уулзана.

“PSY” НЭР ХААНААС ГАРСАН БЭ?

PSY-ийн жинхэнэ нэрийг Пак Жэ Сан (Park Jae-sang) гэдэг. Түүний тайзны нэр болох PSY нь англи хэлний “psycho” гэх үгнээс санаа авсан нэр. Тэрбээр бусдаас өөр, өөрийнхөөрөө, тайзан дээр тогтсон хэв маягт баригддаггүй зан чанараа илэрхийлэхийн тулд энэхүү нэрийг сонгожээ.

Өнөөдөр PSY гэх гурван үсэг дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрөө нэгэн брэнд болж чадсан байна.

УГ НЬ ДУУЧИН БОЛОХООР ТӨЛӨВЛӨӨГҮЙ

Сонирхолтой нь PSY анхнаасаа мэргэжлийн дуучин болох зорилготой байгаагүй. Тэрбээр АНУ-д суралцахаар явж, Boston University-д бизнесийн чиглэлээр элсэн орсон ч хөгжмийн сонирхол нь улам хүчтэй болжээ. Улмаар сургуулиа орхин Berklee College of Music-д хөгжмийн чиглэлээр суралцаж эхэлсэн байна.

Энэ сонголт нь түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. 2001 онд анхны цомгоо гаргаснаар PSY-ийн хөгжмийн карьер эхэлж, харин 11 жилийн дараа нэг дуу түүнийг дэлхийд таниулсан нь “Gangnam Style” байлаа.

НЭГ ДУУГААР YOUTUBE-ИЙН ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ

2012 онд гарсан “Gangnam Style” богино хугацаанд дэлхий даяар тархаж, PSY-ийн алдарт “horse dance” хөдөлгөөн олон улсын соёлын үзэгдэл болсон. Харин хамгийн том амжилт нь “Gangnam Style” дуу YouTube-ийн түүхэнд нэг тэрбум хандалтад хүрсэн анхны видео болсон явдал юм.

Үүний дараа “Gentleman”, “Daddy”, “New Face”, “That That” зэрэг хит дуунуудаар PSY дэлхийн үзэгчдийн танил уран бүтээлч хэвээр үлджээ. Гэхдээ PSY-ийн жинхэнэ хүчийг мэдрэх газар бол дэлгэц биш тайз. Түүний “SUMMER SWAG” тоглолтууд асар том хэмжээний продакшн, усан эффект, хөгжим, бүжиг, үзэгчдийн оролцоогоороо алдартай. PSY өөрөө ч тайзан дээрх эрч хүч, үзэгчидтэйгээ харилцах чадвараараа хамгийн онцгой үзүүлбэрүүдийн нэгт тооцогддог. 

Тасалбар худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу.

About Author