Монгол ногооны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн ажиглалт.
Гурилын үнэ
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3512 төгрөг, I зэрэг нь 2521 төгрөг, II зэрэг нь 1467 төгрөг байна.
Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, I зэрэг нь 2300 төгрөг, II зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Хүнсний ногооны үнэ
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 10.6 хувиар буурч 2577 төгрөг, хүрэн манжин 8.7 хувиар буурч 4214 төгрөг, монгол лууван 4.0 хувиар өсч 3818 төгрөг, монгол сонгино 2.3 хувиар буурч 4421 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Харин монгол байцайны үнэ тогтвортой байна.