Өөрийн нэрээр сан байгуултлаа сагаж, саагиж яваа Э.Бат-Амгалан.

images (32)

Эх сурвалж: ZUV.MN

Монголчууд “Хүний өмнөөс ичих хэцүү юм” гэж ярьдаг.“Бат суурин дээр амгалан нийгмийг бүтээх нь Бат-Амгалан сангийн үндсэн философи” хэмээн сүртэй уриа лоозонгийн шинжтэй тунхаглаж өөрийн нэрээр сан байгуулаад буй УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалангийн өмнөөс ичиж, гайхаж буй хүн олон байгаа байх. Тэр бол 70-аад оны сүүл үеийн төлөөлөл. Насны болоод улс төрд орсон цаг хугацааг нь харвал, идэр насандаа яваа ахмад, өндөр настай хүн бол биш. Намтарыг нь харвал, хувь, хувьсгалын ажилд 20 гаруй жил хөдөлмөр эрхэлсэн, дунд эргэм насны хүн. Гэвч улс төр гэгч хүнийг ичих нүүргүй, айх айдасгүй болгодог бололтой. Өөрийн нэрээр сан байгуулаад байх хэмжээний арвин түүх намтартай, насаараа хөдөлмөрлөсөн гавьяатай хүн биш атлаа айсуй сонгуулийн чимээг угтаж, сан байгуултлаа сагаж, саагиж явна. Хуучны хөх өвгөчүүл харвал, сонсвол нүд нь орой дээрээ гарах хэрэг болох биз.

Сангийнх нь эхний ажлыг сонирхлоо. Өнгөрсөн сарын дундаас хойш “Бат-Амгалан” санг идэвхжүүлж, өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийнхээ иргэдийг “додомдож” эхэлсэн байна. Тэрбээр БНСУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нарыг авчирч, дүүргийнхээ 43 хорооны 1000 гаруй иргэнд үнэ төлбөргүй нүдний үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай иргэдэд харааны шил тараажээ. Энэ бол сонгууль угтсан ажил. Ердөө хоёр жил хүрэхгүй үгүйтэй хугацааны дараа ээлжит УИХ-ын сонгууль болно. Түүний нэр хүнд сайнгүй байгаа, өнгөрсөн хавраас хойш түүний дүү Э.Батбаяртай холбоотойгоор “Зэс Эрдэнийн хувь” компанийнхан олон хоног суулт, өлсгөлөн зарлаж, Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нарыг АТГ-т шалгуулахаар өгч, АТГ ч хэрэг бүртгэж нээж шалгаж эхэлсэн гэж байв. Одоогоор хэрэг ямар шатанд байгаа нь тодорхойгүй ч тэр унасан нэр хүндээ сэргээхээр нам, төрийн ажлыг хослуулж, сонгогчид руу чиглэсэн зорилтот ажлаа эхлүүлжээ. Цаашид сангийнхаа ажлыг эрчимжүүлэх бололтой, тэмдэглэлийн дэвтэр, бал, халуунаа барьдаг аяга, даавуун тор хэвлүүлээд амжиж. Орсон, гарсан нэгэнд бэлэглэнгээ хоногшуулах ажлын эхлэл гэж үүнийг хэлж болно.

2008 оноос төрийн албанд Баянзүрх дүүрэгт харьяалагдаж, Засаг дарга болтлоо дэвшин ажилласан Э.Бат-Амгалан 2020 оны сонгуулиар МАН-аас УИХ-д нэр дэвших мандат авч, Баянзүрх дүүргээс хоёр дахиа сонгогдон төр түшилцэж буй. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагаар ажиллаж байснаа ХОМ-тээ мэдүүлсэн ч намтартаа бичээгүй, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажилласнаа ч “нуусан” гэгддэг тэрбээр 2028 оны сонгуулийн бэлтгэлдээ хэдийнэ орж, хийж бүтээсэн зүйл багатай ч сан байгуулж саагих хэмжээнд хүрчээ.

Сонирхуулахад, Нийслэлийн МАН-ын хороо ирэх сард хуралдаж, шинэ даргаа сонгоно. Даргын төлөө хэн, хэн нэрээ дэвшүүлэх нь одоогоор тодорхойгүй ч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хооронд гол өрсөлдөөн болно гэсэн таамаг бий юм

About Author