Г.Дамдинням: Энэ өвөл шатахууны тасалдалгүй давах зорилготой байна

mv7c3f_300045954_594050352177723_6042311971088283238_n_x974

Шатахууны импортыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын нийлүүлэгч талтай уулзжээ. 

Энэ талаар тэрбээр “Шатахууны импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-с импортлох шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тогтмолжуулахад тус улсаас Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ААН-дтэй хамтарч ажиллахаар боллоо.

Монгол улсын нийт шатахууны хэрэглээний 65 хувийг дизель түлш эзэлж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын 1 жилийн хэрэглээ 1,2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн болж өссөн бөгөөд цаашид ч өснө.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуй нэгжүүд АҮЭБ-н сайдын тавьсан саналыг дэмжиж, ажил хэрэгчээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Энэ хүрээнд тус ААН-д БНХАУ-ын төр засгийн түвшинд болон ААН-ын түвшинд өөр өөрсдийн шугамаар хандаж, манай улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Ойрын хугацаанд томоохон ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.

Мөн өнөөдөр АҮЭБЯ-ны ажлын хэсэг ирэх сард болох сайдын албан айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд газрын тосны хайгуулыг нэмэгдүүлэх, нүүрснээс шатахуун үйлдвэрлэх, шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэх, тогтмолжуулах асуудлаар хэлэлцээр хийхээр БНХАУ-ыг зорьж байна.

About Author