Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.05.22) боллоо. Хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд, “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүдээс Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүдэд дэвшүүлж буй...