Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ
Монголын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны (МХХЭМБНХ) VIII дугаар хурал 2026 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр боллоо....
Монголын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны (МХХЭМБНХ) VIII дугаар хурал 2026 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр боллоо....
Эх сурвалж: 24tsag.mn Энэтхэг улсын баруун хэсгийн Бенгал мужид "Nipah" вирус дэгдсэнтнэй холбогдуулан албаныхан одоогоор 5 тохиолдлыг батлаад байна. Улмаар ойрын хавьталд орсон...
https://youtu.be/Tv2YSxXwDWM Нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийн алга ташилтаар дүүрэн яваа “Задлаагүй захиа” кино Улаанбаатар хотоос гадна орон нутгийн үзэгчдэд хүрч эхэлжээ....
ХӨСҮТ-өөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 22 нэмэгджээ. Эмнэлэгт 56 хүн хэвтэн эмчлүүлж...
Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Гэвч өнөөдөр стратегийн ордод хамаардаггүй манай улсын ашигт малтмалын ордуудад дотоод, гадаадын иргэд эзэн сууж, улмаар гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байгаа гэхэд хилсдэхгүй нь. Өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар хэдэн жилийн өмнө Дундговь аймгийн нутаг дахь Салхитын мөнгөний ордод үйл ажиллагаа явуулж байгаа компанийн талбайд тагнуулын байгууллагын тусгай албаныхныг дагуулан сүр дуулиантай очиж төрийн хамгаалалтад авсныг уншигчид мартаагүй. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь тус ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятад иргэд монголчуудаар дамжуулан шүүгч нарт хахууль өгч эзэмшилдээ авахыг санаархаж байгаад эцэстээ аль ч үгүй хоцорсон билээ. Тэгвэл манай улсын ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байж болзошгүй талаарх гомдол хууль хяналтын байгууллагад ирж, түүний дагуу шалгаж байгаа аж. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе. Нас нөгчсөн найзынхаа хөрөнгийг “булаасан” казах эр монголд бий юү Монгол орны баруун бүсэд буюу Увсын цэнхэр хязгаар нутаг дахь Харганатын төмрийн хүдрийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Эй Эл Жи Ти (ALGT) гэх компани эзэмшин олборлолт явуулдаг. Олборлосон хүдрээ Ховд аймгийн Булган сумын нутагт хүргэн цааш нь БНХАУ-ын Такашикен боомтоор гаргаж, борлуулдаг юм байна. Жакиянов Галымжан Бадылжанович, Ли Жианюу нар Улсын бүртгэл дэх нээлттэй мэдээллээс үзэхэд энэ компани нь манай улсын иргэн Д.Замбуу гэх хүний нэр дээрх “Наран тахь НТ”, “Казмет майнинг”, “Тагир минералс” болон Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй “Quinton overseas LTD” компанийн хөрөнгө оруулалттай хэмээсэн байх юм. Тэгвэл манай цагдаагийн байгууллагад Эй Эл Жи Ти ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Казахстаны иргэний эхнэр нь гомдол гаргажээ. Мөрдөн байцаах алба (МБА)-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Алма Тохтасыновагийн гаргасан “Казахстан улсын иргэн Жакиянов Галымжан Бадылжанович нь Монгол Улсад бүртгэлтэй Эй Эл Жи Ти ХХК дахь миний эзэмшлийн 50 хувийн хувьцааг зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурамч гэрээ хэлцэл хийх замаар бусдад маш бага, зохиомол үнээр шилжүүлэн өгч залилсан” гэх гомдол гаргасан байна. Үүний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж. Өөрөөр хэлбэл, Алма Тохтасыновагийн нөхөр Толен Тохтасынов нь Виржинийн арлуудад бүртгэлтэй аж ахуйн нэгжид 50 000 ам.долларын хөрөнгө оруулж, Эй Эл Жи Ти ХХК-ийн хувьцааг эзэмших болсон гэнэ. Гэвч хүнд өвчний улмаас нөхөр нь таалал төгссөнөөр Жакиянов Галымжан Бадылжанович гэх хамтрагч нь хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах болсон талаар эхнэр нь гомдол гаргаж буй аж. Тиймээс Алма Тохтасынова нутгийнхаа болон манай улсын хууль, шүүхийн байгууллагад хандсан юм байна. Шүүх нь ч түүний нэхэмжлэлийг хүлээн авч, Жакиянов Галымжан Бадылжановичоос тодорхой хэмжээний хөрөнгө гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Энэ талаар Алма Тохтасынова орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Казахстан улсын иргэн Жакиянов Галымжан нь Монгол Улсад өөрийгөө нэр хүндтэй хүн, Казахстаны улс төрийн зүтгэлтэн, АНУ-д боловсрол эзэмшсэн хэмээн танилцуулдаг. Гэвч тэрбээр Казахстанд эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон долоон жил хорих ял эдэлж байсан юм. Түүнийгээ нууж, гадаад, дотоодын иргэдийг залилан мэхэлж байсан. Тухайлбал, Казахстаны нэртэй сэтгүүлч, “Elmedia” хэмээх томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн Гүлжан Ергалиевагаас нэг сая ам.доллар завшсан гэдэг. Тэрбээр өөрийнхөө мөнгийг буцаан авахын тулд олон жил шүүхээр заргалдсан талаараа бичсэн нийтлэл нь ч бий. Ергалиевагийн нэхэмжлэлийн дагуу гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийхийн тулд Жакиянов Галымжан Казахстанаас Хятад руу гарсан. Ергалиевагаас гадна 30 жилийн турш найзалж нөхөрлөсөн бизнесийн түнш Толен Тохтасыновыг хуурсан. Толен Тохтасынов бол Жакиянов, түүний гэр бүлийг хүнд хэцүү үед нь дэмжиж ирсэн юм. Тохтасынов 2008 онд Монгол Улсад очиж Эй Эл Жи Ти компанийг байгуулсан бөгөөд хожим нь найзыгаа дэмжих зорилгоор Жакияновыг бизнестээ оруулсан. Учир нь Жакиянов шоронд орсны дараа олон хүн түүнээс нүүр буруулсан байв. Тохтасынов өвчний улмаас өөрийн хувийг зарахыг хүсэхэд Жакиянов түүнийг худалдан авна гэж амласан ч өнөөдрийг хүртэл мөнгийг нь төлөөгүй. Үүний зэрэгцээ Тохтасыновын ар хударгаар түүний бизнесийг илүү өндөр үнээр бусдад зарсан. Бид шүүхэд хандаж нөхрийнхөө мөнгийг Жакияновоос авах шийдвэр гаргуулсан. Гэсэн ч Жакиянов шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйн тулд Казахстанаас дахин зугтан Монголд очсон” гэсэн байна. Казахстаны Алматы хотын Бостандык дүүргийн шүүх Жакиянов Галымжан Бадылжановичоос 44.3 сая тенге гаргуулж, нас нөгчсөн найз Толен Тохтасыновын эхнэр Алма Капановна Тохтасыновад олгохоор шийдвэрлэжээ. Бидэнд олдсон мэдээллээр Жакиянов Галымжан Бадылжанович гэх эр 2025 оны наймдугаар сарын 6-нд манай улсын хилээр орж ирсэн бөгөөд 20 гаруй хоногийн дараа буцаад гарч явсан аж....
Төрийн албанд ажиллахын тулд тодорхой шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой төдийгүй төрийн албаны ерөнхий, тусгай шалгалтанд тэнцсэн хүмүүс томилогдон ажиллах...
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр...
Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон баталсан билээ. Монгол Улс болон Азийн...
Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 107 жилийн...
Нийслэлийн Архивын газарт 339 байгууллага, 25 хувийн хөмрөгийн хосгүй үнэт, нэн үнэт, байнга хадгалах, 70 жил хадгалах, түр хадгалах, тусгай...