Түмэнцогт сумын Цагдаагийн хэсэг, ЗДТГ-тай хамтран малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдаа тогтсон хуваарийн дагуу эргүүлд гаргаж эхэлжээ. Эргүүлд гарч буй малчид бүрэн бус болон сэжигтэй тээврийн хэрэгслийг шалгах, цагдаагийн хэсэг рүү мэдээлэх үүргийг гүйцэтгэдэг. Тус сум дөрвөн багтай. Баг тус бүрд 2-3 малчны бүрэлдэхүүнтэй баг 23.00-03.00 цагийн хооронд эргүүлийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн цагдаагийн хяналтын пост тогтмол ажиллаж байна. Энэ хугацаанд тэдний аюулгүй байдлыг хангах болон тээврийн хэрэгслийн шатахууны дэмжлэгийг сумын ИТХ-аас бүрэн шийдвэрлэжээ. ...